Тахианы мах импортлогч таван ААН-ийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2020 оны 2 сарын 10
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу өвчин /H5N1/ гарсантай холбогдуулан тахианы мах импортлогч 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу өрж хураагаагүй, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй, мах хадгалах агуулахын хэм, агаарын харьцангуй чийглэгт хяналт тавьж бүртгэл хөтөлдөггүй, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтын журам баталж мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
613567
1 эможи
Зочин
2020-02-10 21:10
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: