Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Урт цагаан“-ы үйл ажиллагааг зогсооно гэв

2020 оны 2 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Ашиглалтын шаардлага хангахгүй Урт цагааны үйл ажиллагааг зогсоох болно хэмээн Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газраас мэдэгдлээ. Энэ барилгыг 30 иргэн, ААН нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч 200 гаруй иргэн, ААН-д түрээсэлдэг байна.

"Нийслэлийн төсөвт  бараг орлого оруулдаггүй"

Arslan.mn

Энэ үеэр Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Жуулчны гудамжинд байрлах "Урт цагаан" нийслэлийн өмчит гуравдугаар байр нь 1958 оноос хойш засвар хийлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ обьектын үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын удаа дараагийн дүгнэлт гарсан.

Түүнчлэн барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог. Түрээслэгч нар стандартад нийцүүлэх шаардлагыг удаа дараа тавьдаг. Гэвч түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байрыг бий болгож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм.

Шаардлага биелүүлэхгүй байгаа учир үйл ажиллагааг нь зогсоох гэхээр олуулаа өргөдөл гомдол гаргаж, өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг.

Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй дээр үйл ажиллагааг нь зогсоож энэ обьектоос орлого олохоо болих шийдвэр гарсан. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох болно.

Энэ обьект хотын төсөвт олигтой орлого оруулдаггүй. Тодруулбал, Нийслэлийн төсвөөс жилд "Урт цагаан"-д 450 орчим сая төгрөг гаргадаг ч буцаан олж байгаа орлого нь 500 орчим сая төгрөг." гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: mpaphoto113911ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613618
1 эможи

З
2020-04-16 17:51
Нийслэлээс Уртцагааны юунд нь мөнгө төсөвлөдөг юм бол? Бүх зардалыг түрээслэгч нар хариуцдаг шүүдээ! Яс юман дээрээ Энэ барилга Хоршоологчидын Өмч шүү! Ард түмнээсээ дээрэм хийхээ зогсоо!
Зочин
2020-02-11 20:37
Зочин
2020-02-11 17:55
keyboard_arrow_up