Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Шахмал түлшний хомсдол одоогоор үүсээгүй“

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын гудамжуудаар явган эргүүлүүд гаргаж, хяналт тавьж ажиллуулахаар болжээ.

Мөн Барьцалдуулагч болон шахмал түлшний хомсдол одоогоор үүсээгүй. Хүмүүст зургаан шуудайгаар буюу өгдөг тоогоороо өгч байгаа. Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч урдаас орж ирж байгаа. Тэгэхээр барьцалдуулагч тасарсан гэсэн ойлголт байхгүй гэдгийг Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил хэлэв.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Өнгөрсөн амратын өдрүүдэд шуурхай штаб, эргүүлүүд 24 цагаар ажиллалаа. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд зургаан өрхийн 19 иргэн (үүнээс ес нь хүүхэд байсан) хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авчээ. Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй.

Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд агаар дахь хорт хийн агууламж тодорхойлох багаж, хордлогын үед хүний бие дэх агаарын хий хэмжигч багажуудыг бүрэн суурилуулж, хангасан. Нэг айл угаар мэдрэгчээ хэт доор байршуулснаас угаар мэдрэгч нь дуугарч, түүний батерейг нь салгасан тохиолдол гарсан. Хэрвээ угаар мэдрэгч дуугарч эхэлсэн л бол тухайн айлд эрсдэл үүсэж байгаа учраас угаар мэдрэгчийг дуугүй болтол яаралтай агаар сэлбэх хэрэгтэйг зөвлөж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613815
1 эможи

keyboard_arrow_up