Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын сууриас гарсан их бохирдолтой усыг Туул гол руу хийж байжээ

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо”-гийн баруун талд барилгын ажил гүйцэтгэж байсан компани барилгын явцад гарсан хөрсний усыг хоолой ашиглан “Туул” голын хөвөө рүү хийж байжээ.

Тус хөрсний уснаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хоёр төрлийн дээж авч, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лабораторид хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад их зэргийн бохирдолтой гарсан аж.

Шинжилгээний дүнгээр Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/А/352 тоот тушаалаар Их зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байсан бохирдолтой усыг “Туул” голын хөвөө рүү хийж байсанд зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулан, албан даалгавар хүргүүлжээ.

Arslan.mn

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614267
1 эможи

keyboard_arrow_up