Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Таван ААН-ийн согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх санал хүргүүлжээ

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн баарны үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоож, ресторан, кафе, сүлжээ зоогийн газрын ажиллах цагийг 22:00 хүртэл болгосон билээ.

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилготой Хотын даргын энэ захирамжийн дагуу нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 1,335 ресторан, кафе, бүх төрлийн сүлжээ хоолны газар, 794 баарны үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын 269 улсын /ахлах/ байцаагч хяналт тавьж ажиллаж байна.

Шалгалтаар үйл ажиллагаа явуулж байсан гурван аж ахуйн нэгж, нэг иргэнд торгуулийн шийтгэл ногдуулан, таван аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ.

Хяналт шалгалтад хамрагдсан 2,129 аж ахуйн нэгжид НЗД-ын А/233 дугаартай захирамжийг мөрдөж ажиллах тухай мэдэгдлийг хүргүүлж, 794 баарны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614542
1 эможи

Зочин
2020-03-09 16:17
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up