Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нөөцийн махыг өнөөдөр 15:00 цагаас худалдаалж эхэлнэ

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

Нөөцийн махыг хэзээнээс борлуулж эхлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу нөөцийн махыг бэлтгэн худалдаалах үүргийг ХХААХҮЯ болон нийслэлийн захиргаанд даалгасан. Энэ дагуу холбогдох албаныхан бэлтгэл ажлаа бүрэн хангасан.

Товлосон ёсоор гуравдугаар сарын 9-нд нөөцийн махыг худалдаанд гаргах байсан боловч COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд импорт, экспортын хүндрэлээс үүдэн нөөцийн махыг савлах уутны асуудал жигдрээгүй байна. Тиймээс дотоодын бололцоонд тулгуурлан хөл хорио тавигдах хүртэл хугацаанд уутаа бэлдсэн. 

Түүнчлэн бэлтгэсэн махаа хадгалж буй агуулахууд нь Налайхын гордок, Сонгинохайрхан дүүргийн 32, 21 дүгээр хороонд буюу шалган нэвтрүүлэх товчооны гадна талд байрлаж байгаа. Улсын Онцгой комиссын өчигдрийн шийдвэрээр шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих хөдөлгөөнийг хаасан тул дээрх асуудлыг УОК-т танилцуулж, шийдвэрлүүлсэн. Ингэснээр өнөөдөр 15:00 цагаас 279 цэгээр худалдаалан борлуулж эхэлнэ" гэв. 

Нөөцийн махыг худалдаалах цэгүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614650
0 эможи

keyboard_arrow_up