Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НОК: Баар, фитнес, соёл урлагийн газрын хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл СУНГАЛАА

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулж байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн улс орнуудад Covid-19 эрчимтэй тархаж байгаа тул өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ гэв.  Тухайлбал, олон нийт цуглаж болох газар, фитнес, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгав.

Учир нь цаг агаар дулаарч байгаа тул коронавирусийн халдвар тархах магадлал өндөр байгаа тул хөл хориог ийнхүү сунгаж буй ажээ.

Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй цагдаа, 2,445 олон нийтийн цагдаа, 1,992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3,824 хүн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг

  • 4,350 баар, ресторан
  • 2,044 цахим тоглоомын газар  
  • 240 амралтын газар
  • 361 үзвэр, үйлчилгээ
  • 365 биеийн тамир, спорт
  • 299 жолооны курс 
  • хүүхдийн тоглоомын 102 байгууллага байгаа бүгдэд нь мэдээлэл хүргүүлж, зөвлөмж зөвлөгөө өгчээ. 

Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд цаашид назгайрч, анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатайг хотын дарга мэдээллийнхээ эхэнд онцгойлон анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
2
yay an post
5
sad an post
6
ouch an post
confuse an post
3
angry an post
12
615419
96 эможи
keyboard_arrow_up