Б.Батзул: Ёндоотой карт сугалаат хөтөлбөрийг түр хугацаагаар хойшлуулсан
2020 оны 4 сарын 08
"U money" картаар зорчсон иргэдэд НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхлэхтэй холбоотойгоор Улаанбаатар смарт карт компаниас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул “Улаанбаатар смарт карт компаниас НӨАТ-ын сугалаанаас гадна Ёндоотой карт сугалаат хөтөлбөрийг хоёрдугаар сараас эхлүүлж, эхний азтангуудаа тодруулсан.
Гэвч COVID- 19 халдвараас сэргийлэх зорилгоор онц байдал зарласантай холбоотойгоор тус урамшуулалт хөтөлбөрийг түр хугацаагаар хойшлуулаад байна.
Цаашид нөхцөл байдал сайжирсны дараа үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэдгийг хэлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)
615799
0 эможи