Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил илэрч байна“

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын улсын ахлах байцаагч н.Оюунбилэг " Үйл ажиллагаагаа зогсоон, согтууруулах ундаагаар үйлчилдэг 4,289 үйлчилгээний газарт хяналт тавин, тушаалын дагуу цаг баримталж, стандарт хангаж буй эсэхийг шалгасан. Үүнд, 

  • Цаг хэтрүүлсэн 7 зөрчил
  • Төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй 2 зөрчил
  • Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 11 зөрчил илэрсэн. 

Нийт 11 ААН-д 14 сая 270 мянган төгрөгийн торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа хүргүүлэн ажиллаж байна. Баар, карокены үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл зогсоосон байгаа. 

ААН-үүд дотоод үйл ажиллагаагаа сайжруулахыг хүсэж байна. Худалдан авалт багассантай холбоотойгоор хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээр үйлчлэх, худалдаалах зөрчил илэрч байна. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүндээ ААН-үүд өөрсдөө хяналт тавьж ажиллахыг зөвлөж байна" гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615897
0 эможи
keyboard_arrow_up