Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гурвалжингийн гүүрийг энэ сарын 22-27-нд хэсэгчилэн хааж, засварлана

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Гурвалжингийн гүүрийг энэ сарын 22-27-нд засварлахаар болсон тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэв.

Уг гүүр нь 108 метр урт, 28.5 метрийн өргөнтэй төмөр бетон хийцтэй бөгөөд  2007 онд ээлжит засвар хийж байжээ. Одоогийн байдлаар гүүрний хоёр хэсэгт хэв гажилт үүссэн, эвдрэл ихтэй байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар Тээврийн цагдаагийн албанаас "Дөрөвдүгээр сарын 22-ны 22:00 цагаас 27-ны 06:00 цаг хүртэл Гурвалжингийн гүүрийг засварлахтай холбогдуулан хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчлөн зохион байгуулна. Ингэхдээ нэг урсгалд эсрэг хөдөлгөөнөөр зохион байгуулах тул иргэд хөдөлгөөн зохицуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна.

Гурвалжингийн гүүр нь эвдрэл ихтэй, томоохон нүхнүүд үүссэн байдгаас хөдөлгөөний эрчим сулрах, замын зохиомол түгжрэлд үүсэх гэх мэт асуудал гардаг. 

Засварын хугацаанд тухайн орчимд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэд, жолооч та бүхэн аль болох тухайн замаар зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг хүсэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616259
0 эможи
keyboard_arrow_up