Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудын ажиллах цагийг 07:00-00:00 болголоо
2020 оны 5 сарын 01
Нийслэлийн Засаг дарга өчигдөр А/590 дүгээр захирамж гаргаж, зарим төрлийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхээр боллоо.
Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгажээ.
Хотын даргын Коронавируст /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/436 захирамжийн дагуу ресторан, кафе, зоогийн газар, сүлжээ хоолны газар болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
5
616714
7 эможи
Зочин
2020-05-01 17:06
Enniihee orond zaalni tsag gargaj uguuchee.
Зочин
2020-05-01 15:29
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: