Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бүх төрлийн баарны үйл ажиллагааг зогсоож, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг 22:00 цагт хаахаар болгов

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга  өчигдөр буюу тавдугаар сарын 4-нд захирамж гаргаж, бүх төрлийн баарны үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. 

Уг захирамжид:

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа нь шинэ коронавируст халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан зөвлөмж, заавар, дүрэм журмыг зөрчиж, өвчин тархах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа тул бүх төрлийн баарны үйл ажиллагааг зогсоож, дээрх тусгай зөвшөөрөлтэй бусад байгууллагын үйл ажиллагааг 07:00-22:00 цаг хүртэл ажиллуулахаар хязгаарласугай хэмээн заасан байна.

Өөрөөр хэлбэл, баарнуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 07:00-22:00 цагаар хязгаарлажээ. 

Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-нд гаргасан захирамж буюу баар, цэнгээний газрын үйл ажиллагааны цагийг 00:00 цаг хүртэл сунгасан шийдвэрээ цуцалсан байна. 

Захирамж:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616822
5 эможи
keyboard_arrow_up