Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.ОТГОНСҮХ: Нийтийн тээвэрт 24 улсын байцаагч ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ дээр тогтмол хяналт тавьж байна

2020 оны 5 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг тогтмол нийтийн тээврийн автобусны цэвэрлэгээ, ариутгал, үйлчилгээ болон зорчигчдын амны хаалт зүүж үйлчлүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. 

Ээлжит хяналт, шалгалтын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Нийтийн тээврийн 930 гаруй автобусанд  тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт бүрэн  хийгдэж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорьж байна. Автобусанд гар ариутгагч тогтмол байршиж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж ажиллаж байна. Нийслэлээс үйлчилгээний чанар хүртээмж, халдвар хамгаалал дээр тогтмол хяналтаа тавьж байна. Зөрчил дутагдлыг цаг алдалгүй шийдвэрлэж байна. Нийтийн тээврийн халдваргүйжүүлэх цэвэрлэгээг өдөрт хоёр удаа, чийгтэй цэвэрлэгээг хоёр цаг тутамд хийж байна. Манай иргэдийн хувьд амны хаалтын хэрэглээ буцаад сайжирсан байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 24 улсын байцаагч хяналт хуваариар ажиллаж байна.” гэлээ.  

Arslan.mn

Улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн энэ үед иргэд халдвараас сэргийлэхийн тулд иргэдийг амны хаалт байнгын зүүхийг  анхааруулсаар байна. Хэрэв Маск зүүгээгүй иргэдийг “хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан“ үндэслэлээр 150,000 төгрөгөөр торгох болон зорчилтыг зогсоох хүртэл арга хэмжээ авч байгаа. 

Иргэд: Нийтийн тээвэр нэг үеэ бодвол маш тухтай цэвэрхэн болж байна. Орж ирэхэд гар ариутгагчтай болсон. Маскгүй хүн бараг харагдахгүй байна. Хүмүүс овоо сайн маск зүүдэг болсон байна.  Автобусанд байнгын суудаг хүний хувьд тав тухтай цэвэрхэн болон. Нийтийн тээврийн автобусны үйлчилгээг сайн өөрчилөгдөж байна. Хотын автобус ийм л байх ёстой гэсэн бодолтой явж байна. 
Иргэд өмнө нь автобус тоос ихтэй байна. Суудал, бүрээс нь хир байна гэж хэлдэг байсан. Сүүлийн гурван сарын хугацаанд би лав ийм үг сонссонгүй шүү. Бараг ариутгалгүй автобус харагдахгүй байна. Бүгд цэвэрхэн болсон. 

Arslan.mn

Энэ үеэр нийтийн тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээ, жолоочийн талаар гомдол бусад асуудлыг  утасы дугаараар гомдлыг авч байна гэдгийг мөн сануулав.

Arslan.mn

ВИДЕО:

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616874
0 эможи
keyboard_arrow_up