Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Зайсангийн айлуудын халуун усыг 5 дугаар сарын 15-наас хязгаарлана

2020 оны 5 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1,700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, нэлээдгүй гомдол иргэд, хэрэглэгчдээс ирсэн.

Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу хийгээгүйн улмаас үүссэн юм.

2020-2021 оны халаалтын улиралд дулаан хангамжийн хэвийн найдвартай хангах зорилгоор “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдэл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Үүрэг даалгавар өгөх тухай” 115 дугаар тогтоол гарсан.

Тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг манай компанид өгөгдсөний дагуу хэрэглэгчдийн халаалт, халуун усыг 2020 оны 5 сарын 15-ны өдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажлуудыг хийлгэн гүйцэтгүүлэхээр ажил зохион байгуулагдана гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616968
0 эможи
keyboard_arrow_up