Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Баянбүрдийн тойргоос эх нялхсын уулзвар хүртэлх” авто замын асфальтбетон хучилтыг авч дуусжээ

2020 оны 5 сарын 20

Arslan.mn

“Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажлыг /Аюулгүйн тойргийн хамт/” -ыг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, инженерийн шугам сүлжээ, асфальт бетон хучилтыг авч дууслаа. Үргэлжлүүлэн тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

Авто замын ажил бүрэн дууссаны дараа үе шаттайгаар Баянбүрдийн тойргийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлнэ.

Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй.

Авто замыг шинэчсэнээр 3.75 м өргөн 6 эгнээ авто зам, 2 талаараа явган хүний зам шинээр баригдах юм гэж Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн ажлын албанаас  мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617240
3 эможи
keyboard_arrow_up