Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар “УУШГИ”-г цэвэрлэсэн туршлага удахгүй алслагдсан дүүргүүдэд хэрэгжинэ

2020 оны 6 сарын 04

Миний мэдэхийн сүүлийн 20 жил Улаанбаатарын утаа иргэдийн уушгийг дарлаж,  улстөрчдийн мөнгө саах хэрэгсэл болсон байв.  

Шулуухан хэлэхэд манай үе үеийн улстөрчдийн хувьд Улаанбаатарын утааг шийдэх сонирхол байгаагүй. Тэд утааны асуудлыг мөнгө хөрөнгөө зузаалах ширгэж дундаршгүй “саалийн үнээ” гэдэг утгаар хандаж байсан юм.  Утаатай тэмцсэн бидний түүх ийм. 

Харин сэтгэл байвал утааг арилгаж болдог юм байна гэдгийг  Улаанбаатарын Засаг дарга С.Амарсайханы үед  харуулсантай хэн ч маргахгүй.  20 жил  тэмцээд барж дийлээгүй утааны гамшгийг ганцхан өвөл  50 хувиар бууруулж чадсаны  гэрч нь  Улаанбаатарын иргэд бид.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэрийг  барьж,  Улаанбаатар  луу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Учрыг нь ухаж ойлгоогүй иргэд эсэргүүцэж,  сөрөг хүчин  увайгүй улс төрийн тоглолт  болгож байсан ч, Улаанбаатарын утаа мэдрэгдэхүйц буурсан гэдэг л  эцсийн үнэн.  

Анхны юм алдаатай, оноотой гэгчээр шахмал түлшийг хэрэглэх явцад эрсдэл байсан уу гэвэл байсан. Хэрэглээний горимыг сайн мэдэхгүй, мэддэг ч хайнга хандсан зэргээс болж хүмүүс угаартсан, зарим нь амь насаа алдсан гашуун тохиолдлууд ч  гарлаа. Үүнд дөрөөлөн ерөөсөө шахмал түлш хортой юм байна, Ардын намынхан л ард түмнийг  хордуулж “алж” байна гэхчилэн сөрөг мэдээллийг сэвэгчид сошиал орчинд  давалгаа үүсгэв. Улаанбаатар утаагүй болсонд уурлаж буй хэн нэг хүн,  хэсэг бүлэг үүнийг дэврээж байсан юм.  

Тэгвэл Улаанбаатарын “уушги эдгэсэн”-тэй адилаар нийслэлийн алслагдсан дүүргүүд,  зарим аймгийн төвийг утаанаас  салгах ажил бодит болох  цаг  ойрхон байна.  

Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг Налайх дүүргийн төвөөс зүүн урагш байгуулахаар  бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлсэн.  Энэ жилдээ бүрэн  ашиглалтад оруулна гэж тооцож байна.  

Тэгвэл Монгол  Ардын Намын мөрийн хөтөлбөрт “Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулна” хэмээн тусгажээ.  СХД болон Налайх,  Багануурын сайжруулсан түлшний үйлдвэр  зэрэг ажиллаад эхлэхээр  нийслэлийн есөн дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр  бүрэн хангаад  зогсохгүй, төвийн бүсийн аймгууд руу ч нийлүүлж утааны асуудлыг  улсаараа шийднэ  гэсэн үг.  

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн Засгийн газрын шийдэл Улаанбаатарыг  утаагүй болгож,  “Нийслэл  маань ийм гоё харагддаг бил үү”, “Азийн цагаан дагина гэдэг нэрийг сэргээе”  гэсэн  сэтгэгдэл  аймгийн төвүүдийн автор ч болоход ойрхон байна гэсэн үг.  

Монгол  Ардын Намд, Хотын дарга С.Амарсайханы багт агаарын  бохирдлыг бууруулах ажлыг улам эрчимжүүлэх иж бүрэн төлөвлөгөө бэлэн байна,  хэрэгжүүлэх арга эвээ ч олсон байна.  

Ингэснээр иргэд гадаа ч, цахим орчинд ч хорт утаанд утуулж, угаартаж, ёстой л амь тэмцэн сарвалздаг байдал арилна. 

Эх сурвалж: UGLUU.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617559
2 эможи
keyboard_arrow_up