Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг зургаадугаар сарын 15-нд хүлээж авна

2020 оны 6 сарын 08

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг зургаадугаар сарын 15-нд хүлээж авна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.  Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн барилгын ажлыг түргэвчлэх үүднээс удаа дараа ирж ажиллан шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.

Барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 98 хувьтай байна” гэдгийг албаны хүмүүст хэлэв. Тус компанийн хувьд эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “10 жил гацсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг хоёрхон жилийн хугацаанд барьж дуусгалаа. Гүйцэтгэгч компанийн хамт олонд талархаж байна. Сүүлийн 30 жилд анх удаа ийм том 34 мянган мк2/талбайтай 880 өрөө бүхий 1500 ор дэлгэх боломжтой эмнэлгийн барилга ашиглалтад орж байгаа нь энэ юм” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг төлөвлөсны дагуу энэ сарын 15-нд ашиглалтад хүлээж авахад бэлэн болж байна. Хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг бүрдүүлсэн 300 ортой, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эмнэлэг ашиглалтад орно. Мөн эмнэлгийн гаднах зам талбайн тохижилт, орц, гарцны асуудлыг нийслэлээс хөрөнгө мөнгийн гаргаж шийдвэрлэнэ” гэлээ.

Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус нэгдсэн эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617655
1 эможи
keyboard_arrow_up