Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: УЛААНБААТАРЫН хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах шийдлийг хэлэлцэж байна

2020 оны 6 сарын 17

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсын Шинжлэх ухааны акедамитай хамтран нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, шинэлэг технологийн шийдлүүд болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргах зорилгоор “ЦЭВЭР АГААРТАЙ ХОТ” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний  цахим хурлыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр  зохион байгуулж байна.

No description available.

Эрдэм шинжилгээний хуралд Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хими, Химийн технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цаг уур орчны шинжилгээний газрын эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд гадаадаас АНУ, Хятад, Солонгос, Япон, Канад, Орос зэрэг 16 байгууллагын 30 орчим илтгэгч нар оролцож байна.  

No description available.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлын өмнөх хурлуудаас ялгарах онцлог нь дэлхий нийтээр тархаад буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дотоодын болон олон улсын эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр хамруулахын тулд цахимаар зохион байгуулж байгаа юм.

No description available.

 Хурлаар дотоодын болон олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид   “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, “Дотоод орчны агаарын чанарыг түүхий нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээгээр харьцуулан судалсан нь” “Нүүрсний үнсийг ашиглах технологийн шийдэл, боломжит хэрэглээ” зэрэг 30 гаруй судалгааны сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж байна.

Эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд тулгуурлан, Улаанбаатар хотын орчны бохирдлын өнөөгийн төлөв байдал нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл мөн түүнчлэн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах арга зам, байгальд ээлтэй техник технологийн шийдлүүд зэрэг асуудлуудад дүн шинжилгээ хийх, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, шинэ санаа дэвшүүлэхэд оршино.

Ялангуяа Агаарын бохирдол нь хорт хавдар, амьсгалын замын болон зүрх судасны эмгэг үүсгэхэд зонхилох хүчин зүйл болдог ба хүүхдийн дархлааны төвшинг бууруулан бие бялдрын өсөлт, оюун ухааны зохистой хөгжлийг алдагдуулж, хүүхэд дутуу болон төрөлхийн гажигтай төрөхөд нөлөөлж байна.

No description available.

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-нд 2025 он гэхэд агаарын бохирдлыг  80 хувиар бууруулах томоохон зорилт дэвшүүлснийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс дурдвал Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халж,  айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, хяналт тавих, борлуулах үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зэргээр ажиллаж байна.

Түүнчлэн Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 2 дахь үйлдвэр баригдаж, гэр хорооллын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж агаар, орчны бохирдлыг үе шаттайгаар бууруулж баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулааны шугамд холбох шугамын өргөтгөл шинэчлэлийг хийсэн. Баянхошуу, сэлбэ дэд төвүүдийн үерийн хамгаалалтын суваг, үерийн далангийн дагуу хийгдэх тохижолтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна

Нийслэл хотоо цэвэр, эрүүл, амьдралд таатай хот болгохын тулд 2009 оны эхээр Агаарын чанарын албыг байгуулснаас хойш хийгдсэн нөр их хөдөлмөрийн үндсэн дээр 2019-2020 оны халаалтын улиралд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан амжилтыг бүтээгээд байна.  

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617914
0 эможи
keyboard_arrow_up