Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Цогбадрах: Зарим иргэд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоо нууж амь нас нь эрсдэж байна

2020 оны 7 сарын 20

Arslan.mn
Өнөөдөр НОБГ, ЗӨСҮТ, НЦГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зарим аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол гараад байгаа. Тиймээс салбарын мэргэжилтнүүд нийслэл болон хөдөө орон нутгийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр болсон байна. Эхний хагас жилийн байдлаар нийслэл рүү нойтон тарвага оруулж ирэхийг завдсан 360 гаруй тохиолдол гарчээ.

ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах: “Тарваган тахал өвчин  коронавирусний халдвартай адилхан маш олон хүн нэг дор өвдөх эрсдэлтэй. Өчигдөр  Ховд аймгийн Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин илэрсэн. Өмнө нь Үенч суманд 6 настай хүүхэд буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарч, өндөр халуурсан. Мөн өчигдөр нэг иргэн тарваганы боодог идээд өндөр халуурсан тул асуумж судалгаа авч шинжилгээ хийгээд байна.

Зарим иргэд тарваганы мах идээд бие нь өндөр халуурсан ч эмнэлэгт хандалгүй нууж олон нийтийн газраар зорчиж байна. Энэ бол цар тахал шиг маш аюултай” гэж анхааруулсан юм.

Харин цагдаа, онцгой байдлын алба хаагчид иргэдийг аялж, зугаалахаар орон нутгийг зорихдоо  жолооч нар аюулгүй байдлаа сайтар хангаж, хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Мөн гол усны ойролцоо амарч зугаалж байгаа иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа өндөржүүлэхийг сэрэмжлүүлсэн юм. Он гарсаар 20 иргэн усанд осолдсон байна. Өчигдөр л гэхэд нийслэлд Туул голд нэг иргэн усанд осолдож нас баржээ. Мөн Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Энгэр шандны Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Т Туул голд живсэн. Эрлийн ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байгааг мэдээлсэн юм.

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618608
0 эможи

Зочин
2020-07-22 10:25
Зочин
2020-07-20 11:45
keyboard_arrow_up