Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

2020 оны 8 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг хэлэлцэн , дараах төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тогтов. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх 30 орчим  төслийн санал ирсэн байна. Улмаар эдгээр төслүүдийн эдийн засгийн үр өгөөж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс дараах зургаан төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм. Тодруулбал  “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах”, “Улаанбаатар хүнсний агуулах”, Нийслэлийн хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж”, сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут”, “Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах” зэрэг төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулан, хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /Ж.Билэгсайхан/-д даалгалаа.
Дээрх төслүүдийг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг боловсруулсан байна. Харин нийслэлийн зүгээс зарим төсөлд газрын асуудал шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг  бодлогоор дэмжин хамтарч  ажиллах юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619147
0 эможи

keyboard_arrow_up