Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

530 орон сууц, байрны гадна шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэлээ

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийтийн орон сууцны барилгын гадна шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга болон Хан-Уул дүүргийн иргэн С.Нямдаваагийн хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан нийтийн эзэмшлийн талбайг  нийслэлийн өмчид бүртгэж авах зэрэг тогтоолыг дэмжлээ. Тухайлбал орон нутгийн өмчид бүртгэлгүй 530 орон сууц, байрны гадна шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэсэн юм. Ингэснээр инженерийн шугам сүлжээний элэгдэл цооролт, гэмтлийг шуурхай устгах, ашиглалтын үеийн үргүй зардлыг багасгаж,усны алдагдлыг бууруулах ач холбогдолтой аж. Мөн Баянзүрх дүүргийн IX дүгээр хороо, Хан-Уул дүүргийн XII дугаар хороонд байрлах хүүхдийн эмнэлгийн хоёр барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Тус хоёр эмнэлэг нь БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн буцалтгүй тусламжаар баригдсан 50 хүүхдийн багтаамжтай юм.  Мөн нийслэлийн өмчийн бүртгэлээс Сүхбаатар дүүргийн 149 дүгээр цэцэрлэгийн барилга, нийтийн эзэмшлийн хөрөнгийг хаслаа. Тус цэцэрлэг нь 1961 онд ашиглалтад орсон бөгөөд 100 хүүхдийн ортой. 2011 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. 2020 онд улсын төсвөөр 149 дүгээр цэцэрлэгийг шинээр барихаар болсон аж.Түүнчлэн Баянзүрх дүүргийн XIV дүгээр хороонд байрлах, 1912 онд баригдсан “Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин”-г тус дүүргийн Засаг даргын Тамгийн газар агуулахын зориулалтай ашиглаж байсан аж. Уг барилгыг Нийслэлийн Соёл Урлагийн Газрын балансад шилжүүлэхээр болов.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНТХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619164
0 эможи

keyboard_arrow_up