Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйд арга хэмжээ авлаа
“Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Рашбай ХХК-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад Рашбай ХХК-нь ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хаалт хамгаалалтгүй, аюулгүй байдлын санамж дохиогүй, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт шалгалтын журам баталж мөрдөөгүй зөрчлүүд илэрлээ.
Илэрсэн зөрчилд Рашбай ХХК-нд “Зөрчлийн тухай хууль”-иар торгуулийн арга хэмжээ оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж зөрчил арилгуулахаар албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна гэж НМХГ-аас мэдээллээ.
Эх сурвалж: НМХГ
|