Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Цэцэрлэгийн зориулалтын бус байртай, барилга байгууламжийн шаардлага хангаагүй цэцэрлэгүүд байна

2020 оны 8 сарын 28

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийж байна.

Энэ жилийн шалгалтанд нийслэл дэх 938 сургууль цэцэрлэг хамрагдана.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд шалгалтад нийт 938 байгууллага хамрагдахаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 501 нь хамрагдаж 55.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

НМХГ-аас нийт 717 зөрчил илэрч үүнээс 120 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Цэцэрлэгийн зориулалтын бус байртай 121-р цэцэрлэг, барилга байгууламжийн шаардлага хангаагүй 59, Абсолют элит , Шинэ зуун билэг сургуулиуд байна. 

2020 оны 9-р сарын 1 нд хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй СХД ийн 148, 79, 80, 81, 151, 152-р сургуулиуд байна. 

Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан байдал 200 буюу 40 хувьд хангалтгүй байна.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар тодотгол хийж бэлэн байдлыг хангасан байдал 175 буюу 35 хувьд нь хангалтгүй байна.

Сургалтын байр, дотуур байранд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл хийлгээгүй 150 буюу 30 хувьд нь байна.

Түр тусгаарлах өрөөг бэлтгэх ба яаралтай мэдээлэх харьяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, аймаг, сумын эмнэлгийн холбоо барих утасны дугаарыг урьдчилан авч бэлтгэсэн байдал 165 буюу 33 хувьд нь хангагдаагүй байна.

Гар халдваргүйжүүлэх болон цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэх бодис, шаардлагатай тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл (комбинзон, маск, бээлий, малгай, нүүрний хаалт, нүдний шил, гутлын улавч зэрэг), анхны тусламжийн эм, боолтын материал, биеийн халуун хэмжигч зэргийн нөөцийг бүрдүүлсэн байдал 150 буюу 30 хувьд нь хангагдаагүй байна.

Дотоод хяналтын баг, ажилтан, эмч, эрүүл ахуйч, багш, ажилтныг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар сургалтад бүрэн хамруулаагүй нь 125 буюу 25 хувьд нь байна.

Бөөгнөрөл үүсгэхгүй, орох, гарах хаалгыг тус тусад нь байхаар, боломжгүй тохиолдолд хөдөлгөөний зохицуулалт хийсэн байдал 250 буюу 50 хувьд нь хангалтгүй байна.

Багш, хүүхдийн гар угаах нөхцөлийг бүрдүүлж, ариун цэврийн өрөөнд гар угаах шингэн саван, гар арчих цаасан алчуур, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцэхүйц хэмжээгээр байршуулаагүй нь 100 буюу 20 хувь нь байна.

Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ундны уснаас дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулан, дүгнэлт гаргуулаагүй нь 125 буюу 25 хувь нь байна.

Багш, хүүхдийн гар угаах нөхцөлийг бүрдүүлж, ариун цэврийн өрөөнд гар угаах шингэн саван, гар арчих цаасан алчуур, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцэхүйц хэмжээгээр байршуулаагүй нь 100 буюу 20 хувь нь байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн багш, цэцэрлэгийн болон өдөр өнжүүлэх бүлгийн багш нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулаагүй нь 75 буюу 15 хувь нь байна.

Хүүхдийн автобусны үзлэг, оношилгоо, халдваргүйжүүлэлтийг заавар, зөвлөмжийн дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619490
0 эможи

Зочин
2020-08-28 11:55
keyboard_arrow_up