Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил МАРГААШААС 09:00 цагт эхэлдэг болно
2020 оны 8 сарын 31
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 2020 оны зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг болсон.
Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.
Ингэснээр НЗДТГ болон хэрэгжүүлэгч агентлагууд, нэг цэгийн үйлчилгээний Драгон, Мишээл, Дүнжингарав, Оргил төвүүд дээрх цагийн хуваарийн дагуу ажиллах тухай холбогдох албаныхан мэдээллээ.
Улаанбаатар хотын захирагч дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай захирамж 2019 онд гаргаж байсан нь хүчинтэй хэвээр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619547
0 эможи
Зочин
2020-08-31 13:22
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: