Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХУД: “Архигүй орчинг бүтээцгээе” хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг явагдаж байна

2020 оны 8 сарын 31

Arslan.mn

Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан “Архигүй орчинг бүтээцгээе” хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг явагдаж байгаа бөгөөд энэ удаа ШШГЕГ-ын харъяа согтуурах мансуурах донтох өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт болон Баривчлах төвд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газартай хамтран 35 дахь буюу хаалтын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Arslan.mn

Одоогоор уг газарт 183 архинд донтогсод эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 58 нь Хан-Уул дүүргийн харьяалалтай, харин баривчлах төвд 23 иргэн согтуугаар гэмт хэрэг үйлдсэний улмаас хоригдож байна.

Arslan.mn

ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн хэлэлцүүлгээр хэлсэн үгэндээ Хан-Уул дүүргийн нийт гэмт хэрэг гаралтын шалтаан нөхцөлийн 60 хувь нь архидалтаас үүдэлтэй бөгөөд үүнээс гэр бүлийн хүчирхийлэл 90 гаран хувийг эзэлж байна. Иймд архидалтыг багасгах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж тэдэнд тулгамдаж буй асуудал бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж асуумж бүхий цаасаар саналаа өгөв. Мөн эдгээр иргэдэд “Аз Хур” номын их дэлгүүрээс нийгмийн хариуцлагын хүрээнд ном хандивласныг дамжуулан өгч тэд талархан хүлээж авлаа. “Мөнхийн үсэг” ХХК-д баярласнаа илэрхийлье.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619551
0 эможи

Зочин
2020-08-31 13:21
Б.Цэрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up