Л.ЭРДЭНЭЧУЛУУН: Би хотын даргад өрсөлдөхгүй
2020 оны 9 сарын 01
Сүүлийн өдрүүдэд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг хотын даргад өрсөлдөнө гэх агуулга бүхий мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад буй.
Тэгвэл энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас тодруулахад "Гадуур хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тийм мэдээлэл гарсан байсан. Би бол төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, улс төрийн албан тушаалтан биш. Надад хотын даргад өрсөлдөх санаа зорилго бол огт байхгүй. Харин энэ гарч байгаа мэдээлэл хаанаас яаж гаргаж байгаа гэдгийг шалгаж байгаа. Миний хувьд төрийн албанд 30 гаруй жил ажиллаж байгаа. Улс төрийн албан тушаалтан биш төрийн захиргааны албандаа тууштай ажиллах бодолтой байгаа." гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
1
3
619576
10 эможи