Түгээлтийн машинуудад утааны тортогжилтын хэмжилт хийлээ Түгээлтийн машинуудад утааны тортогжилтын хэмжилт хийлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Түгээлтийн машинуудад утааны тортогжилтын хэмжилт хийлээ

2020 оны 9 сарын 01

Arslan.mn

Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг Аж ахуйн, нэгж байгууллагуудын түгээлтийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд "Автотээврийн үндэсний төв"-тэй хамтран “М СИ ЭС’ ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК-д MNS 5014:2009 стандартын /Бүх жин нь 3.5тн-с бага тохиолдолд 35%-аас хэтрэхгүй байх/-дагуу хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “М СИ ЭС ХХК”-н түгээлтийн 76 тээврийн хэрэгслээс 7 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 69 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй.

“Тэнгэрийн хишиг” ХХК-н түгээлтийн 7 тээврийн хэрэгслээс 1 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 6 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь хэмжилтийн дүнгээс тогтоогдож тус аж ахуйн нэгжүүдэд ЗТХ-н 7.4-н 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн албан даалгавар хүргүүллээ.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619578
0 эможи

Зочин
2020-09-01 19:41
Зочин
2020-09-01 15:26
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up