Долоо хоног бүрийн аль нэг өдрийг“ АРХИГҮЙ ӨДӨР“ болгохыг иргэд дэмжиж байна
2020 оны 9 сарын 02
Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан “Архигүй орчинг бүтээцгээе” хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд 2020 оны 08 сарын 01-ээс 09 сарын 01 хүртэлх хугацаанд тус дүүргийн 21 хорооны иргэд, оршин суугчидтай 37 удаагийн НЭЭЛЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт 1'828 иргэн биеэр оролцож санал бодлоо илэрхийлснээс гадна, 16'800 иргэн бичгээр саналаа өгсөн байна.
Нийт санал хураалтын үр дүнгээс танилцуулвал:
- 94% нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ.
- 71% нь согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэхийг дэмжинэ.
- 84% нь долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгохыг дэмжинэ.
- 92% нь архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын программын төлөвлөгөөнд оруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
619606
1 эможи
Зочин
2020-09-02 13:49
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: