ҮЙЛ ЯВДАЛ: Цэвэрлэх байгууламжийн шинэ төсөлтэй танилцана
07.30-09.00 цагт NCP байрны "COSY CLUB UB" ресторанд "АНУ, Монгол Улсын түншлэл ба Америкаас Монголын эдийн засагт үзүүлж буй дэмжлэг" өглөөний уулзалт, хэлэлцүүлэг болно. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески оролцоно.
08:30 цагт Монголын сайтын холбоо ХЭҮК хамтран сэтгүүлчдэд зориулсан “Хүний эрх ба хэвлэл мэдээлэл” цахим сургалт зохион байгуулна. Утас: 88113780
09.00 цагт ГХЯ-нд яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд дарга, гадаад харилцаа хариуцсан нэгжийн дарга , ажилтнуудад зориулсан "Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах" сургалтын нээлт болно. Нээлтэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван оролцож үг хэлнэ.
09.00-11.00 цагт ЭХЯ-нд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийнэ. Үүний дараагаар Оюутолгойн уурхайг Монголын талаас цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Холбогдох: 9912-7866
09.30 цагт ХХААХҮЯ-наас энэ жилийн ургацын урьдчилсан дүнг танилцуулна.
11:00 цагт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн ажлын явцтай танилцана. Утас:88082470, 91119757.
11.00 цагт ЭМЯ-наас “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ цахимаар хийнэ.
14.00 цагт Барилгын хөгжлийн төвд барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхимын нээлт болно. Холбогдох утас: 91119757, 88082470