Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод дараах зөрчлүүд илэрч байна Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод дараах зөрчлүүд илэрч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод дараах зөрчлүүд илэрч байна

2020 оны 9 сарын 05

Arslan.mn

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эргүүл, хяналтын 24 албан хаагч Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Он гарсаар Нийслэлийн авто тээврийн товчоодоор 1.264.145 авто машин шалгаж нэвтрүүллээ. Энэ хугацаанд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот уруу нэвтрэхийг завдсан 197 тн түүхий нүүрсийг улсын байцаагчдын 25 актаар хураан “Амгалан” дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 133ш тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж, Зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн тул загас 3, ленок, цурхай загас 2, чонын арьс, эд эрхтэн 1, загас 5, зэрлэг гахайн бүтэн мах 1, Алтайн хойлог шувуу 6, ятуу 1, шар үнэг 1, туулай 1, бугын чив 5, тэхийн эвэр 13 хос, аргалийн эвэр 1 хос, өнгөт чулуу, 2 шуудай Алтан гагнуур, 20 тн Монгол Алтайн барагшун, 30 шуудай хонин арц ховор ургамал, түлээний мод 8.5м3, 7м3 хэрэглээний мод, 12 шуудай алтны судалтай шороо, галт зэвсэг 4 ширхэгийг илрүүлэн хураан авч Зөрчлийн тухай хуулийн дагуу 5700.0 мянган төгрөгийн торгууль, 33200.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдууллаа.

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал 1.9 кг канабис тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсныг илрүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
619674
1 эможи

Зочин
2020-09-07 15:05
Зочин
2020-09-05 18:52
Зочин
2020-09-05 12:04
keyboard_arrow_up