ҮЙЛ ЯВДАЛ: ЭЦА-аас Монгол улсын усны нөөцтэй холбоотой сэдвээр мэдээлэл хийнэ
Засгийн газрын XI байранд 09:00 цагт МСНЭ, СЕХ, ТЕГ-аас орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх уулзалт зохион байгуулна.
МҮХАҮТ-д 10:00 цагт Эмээлтийн “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.
Монголын банкны холбооны байранд 10:00 цагт "Банкны салбарын тойм" хэвлэлийн бага хурал болно.
ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанд 11:00 цагт Тус албанаас Монгол улсын усны нөөцтэй холбоотой сэдвээр мэдээлэл хийнэ.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 11:00 цагт "Тавантолгой түлш" ХХК, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
“Скай плаза” төвд 11:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны дархлаа ТББ-аас хог ангилах тухай, хог ангилсны үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгуулна.
Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагт "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлнэ.
12:00 цагт Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ.
ОБЕГ-т 12:00 цагт УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Цахим уулзалт 14:00 цагт АХБ-наас бэлтгэсэн "Монгол Улсын Төрийн удирдлагын үнэлгээ, баримтлах стратеги"-ийг иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудад танилцуулах цахим уулзалт болно.
НҮБ-ын төв байранд 14:30 цагт ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан “Монгол улсын Tехник, мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын бодлогын тойм шинжилгээ”-ний тайланг танилцуулна.