Б.ЦЭРЭН: Хан-Уул дүүрэг “Архигүй, Эко дүүрэг“ хөтөлбөр хэрэгжүүлж байна
"Монгол Улсаа хөгжүүлье" нэвтрүүлэгт Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн уригдан оролцлоо.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн: Хан-Уул дүүрэг маань "Эко дүүрэг - Архигүй орчин" хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар арга байна вэ? гэдэгт ажилласан. Үүний нэг хэрэгжилт бол хэлэлцүүлэг хийх арга байлаа. Зөвхөн төрийн байгууллага болоод цагдаагийн алба энэ ажлыг дангаар шийдэх боломжгүй. Сүүлийн 20-30 жил үүнийг харуулж байна. 8 дугаар сарын 1-нээс 8-р сарын 25 хүртэл дүүргийнхээ 21 хороо болон албадан эмчилгээний газар нийтдээ 37 удаа олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. 1828 хүн хамрагдсан. Бичгээр 17300 хүн санал өгсөн. Нийгэмд тулгамдаж байгаа архидалтыг хэрхэн багасгах вэ? гэдэгт гол сэдвээр ярилцаж санал авлаа.
Иргэд архидалт нийгмийн хэмжээнд нэмэгдсэн байна. Арга хэмжээг сайн авах хэрэгтэй байна гэсэн саналууд хэлсэн. АӨрхи зардаггүй өдрийг олон хоног болгох хэрэгтэй гэж үзэж байна. Жишээ нь сар бүрийн нэгний өдөр архи зардаггүй. Үүнийг долоо хоног бүрийн тав дахь өдөр болгон зарахгүй болгож үзэх хэрэгтэй гэж санал дэвшүүлэн хоорондоо ярилцсан.