“Архигүй орчин“ сануулах тэмдэг, тэмдэглэгээг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад байршуулна
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, дүүргийн ГХУСАЗСЗөвлөл хамтран “Архигүй орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь архи согтууруулах ундааны хор хөнөөлийг олон нийтэд таниулах, гэр бүлийн хүчирхийлэл, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн №44 дүгээр тогтоолоор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд "Архигүй орчин" сануулах тэмдэг тэмдэглэгээг байршуулах, тус ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
"Архигүй орчин" сануулах тэмдэг тэмдэглэгээний загварыг болон байршуулах газруудын чиглэлийг гаргажээ. Үүнд:
- Хүүхдийн тоглоомын талбай
- Спортын талбай
- Цэцэрлэгт хүрээлэн
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай зэрэг газруудад байршуулахаар ажиллаж байна.