“Шунхлай“ зөвшөөрөлгүй ШТС барьж байсныг болиулжээ
2020 оны 9 сарын 30
Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу газар шорооны ажил хийгдэж, ШТС барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу НМХГ-аас 2020 оны 9-р сарын 24-ний өдөр шалгалт хийгджээ.
Шалгалтаар Шунхлай трейдинг ХХК тус газар дээр ШТС барих зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлж байсанд 07-201076 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэн шалган, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дах заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөчлийг арилгуулахаар 07-104/1355 дугаартай даалгавраар ШТС барих ажлыг зогсоолоо.
Эх сурвалж: НМХГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620140
1 эможи
Зочин
2020-10-01 11:15
Зочин
2020-09-30 09:56
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: