НМХГ: Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 6 БААРНЫ тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн НМХГ: Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 6 БААРНЫ тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 6 БААРНЫ тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн

2020 оны 10 сарын 02

Arslan.mn

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнгээ танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд нэгдүгээр сарын 28-наас эхлэн хяналт шалгалт хийсэн байна.

Нийслэлд 945 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулж байгаагаас стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 6 бааарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.

Нийслэлд ресторан 1021, кафе 225, баар 945 байна.

Баарыг төрлөөр нь авч үзвэл: 

  1. Диско баар 69
  2. Караоке баар 313
  3. Бүжгийн баар 12
  4. Спорт баар 18
  5. Бусад паб, баар 533 байна.

Шалгалтаар 21 ААН, гурван иргэнд нийт 20 сая 290 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна. Мөн зургаан ААН-д 77 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлсэн.

Мөн кафены газар үйл ажиллагаа явуулсан караокены үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг нийслэлийн Соёл урлагийн газарт хүргэж ажиллалаа. 

Илэрсэн зөрчлүүдийг ангилбал:

  • Цаг хэтрүүлсэн -12
  • Стандартын шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан -12
  • Улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй хоёр зөрчил илэрсэн тул арга хэмжээ авсан" хэмээн НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор хэлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620193
0 эможи

Зочин
2020-10-04 03:10
Зочин
2020-10-02 11:33
keyboard_arrow_up