ҮЙЛ ЯВДАЛ: Уул уурхай ба оюун ухаан хэлэлцүүлэг болно
10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлаж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд Нээлттэй ажлын байрны өдөрлөг болно.
10.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд НИТХ-ын сонгуульд МАН, АН, МАХН -аас нэр дэвшигчид “Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны ажлын тайланг танилцуулна.
10.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Вэбсайт болон автоматжуулсан мэдээллийн сан”-гийн нээлт болно.
11.00 цагт ГХЯ-нд Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлнэ.
11.40 цагт Сонгинохайрхан дүүрэгт байрлаж буй “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгт “Нарны Хүүхдүүд” хандивын аяны талаар мэдээлнэ.
14.30 цагт Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд тус сургуулийн захирлын хууль бус үйлдлийн талаар багш, ажилтнууд мэдээлнэ.
16.00 цагт Оросын шинжлэх, ухаан соёлын төвд “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна.
Төрийн ордонд
09.00 цагт “Уул уурхай ба оюун ухаан-Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт тайлангийн дүгнэлт болон зөвлөмжийн хэлэлцүүлэг болно.
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Үндсэн хууль”танхимд Нийгмийн бодлогын байнгын хороохуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас орон нутгийн сонгуулийн явцын талаар мэдээлнэ.
11.30 цагт Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир уснаас тогтсон хиймэл нууранд хийсэн лабораторийн шинжилгээгээр ноцтой дүгнэлт гарсан талаар мэдээлэл хийнэ.