Б.ХОНГОР: ЕБС-иудын 78 хувь нь ХӨРСӨН ХООЛ өгсөн ЗӨРЧИЛ илэрсэн Б.ХОНГОР: ЕБС-иудын 78 хувь нь ХӨРСӨН ХООЛ өгсөн ЗӨРЧИЛ илэрсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.ХОНГОР: ЕБС-иудын 78 хувь нь ХӨРСӨН ХООЛ өгсөн ЗӨРЧИЛ илэрсэн

2020 оны 10 сарын 09

Arslan.mn

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

"Шалгалтаар сургуулиудын үдийн цай 15 хувь нь өндөр эрсдэлтэй, 30 гаруй хувь нь дунд эрсдэлтэй болох нь тогтоогдсон"

Энэ үеэр НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор "Шалгалтаар сургуулиудын үдийн цай 15 хувь нь өндөр эрсдэлтэй, 30 гаруй хувь нь дунд эрсдэлтэй болох нь тогтоогдсон.

ЕБС-иудын ойролцоо худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зөрчилтэй 6 газар байна. Үүнд 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглосон байдаг. 

Мөн хүүхдийн үдийн цайг өгөх хоолны температурын стандарт гэж бий. Үндсэн хоолыг 65 градуст, шөлтэй хоол 75 градусын температурт хүргэгдэх ёстой байдаг.

Гэтэл сурагчдад хөрсөн хоол өгөх зөрчил илэрсэн. Ингэхдээ 26 хоолны газар буюу шалгалтад хамрагдсан сургуулийн 78 хувь нь хөрсөн хоол өгсөн зөрчил илэрсэн. 

Үдийн цай бэлтгэдэг 110 орчим ААН байгаа ба сургуультай, өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байдаг. Эдгээр нь бүгд гэрээнд заасан хариуцлагын дагуу ажиллах шаардлагатай байгааг,  мөн эцэг эхчүүд ч хүүхдээ өдөрт юу идсэн талаар нь анхаарч, хяналт тавих хэрэгтэй" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620342
0 эможи

Зочин
2020-10-10 13:11
vdiin hool gej dee arail bisbee iim hool ugch baihaar uguhgvi baisan deer
Зочин
2020-10-09 17:18
Зочин
2020-10-09 13:26
keyboard_arrow_up