НМХГ: “Л-Карнитин 360” зэрэг тураах бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
2020 оны 11 сарын 03
БНХАУ болон Германд үйлдвэрлэсэн гэх “Л-Карнитин 360”, “Garcinia Cambogia Extrakt”, “Garcina-Cambogia Ultra Slim” зэрэг тураах бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Тухайлбал тураах гэсэн тодотголтой дээрх төрлийн бүтээгдэхүүн нь Монгол Улсын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд байхгүй. Албан ёсоор импортоор орж ирдэггүй байна. Тиймээс ААН, иргэд энэ бүтээгдэхүүнийг худалдаалахгүй, авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
620884
2 эможи
Зочин
2020-11-04 06:41
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: