ҮЙЛ ЯВДАЛ: Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
10.00 цагт МҮХАҮТ-д "Монголын чацаргана-дэлхийн зах зээлд" кластерын анхдугаар форум эхэлнэ.
10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгийн нэгдсэн II байранд Монгол дахь ЮНЕСКО-ийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны асуудал хариуцсан тэнхмийн эрхлэгчээр томилогдсон доктор, профессор Михаель Вальтерыг батламжлах ёслол болно. Утас: 99717977
Монголбанкны байранд 11:00 цагт Монголбанкнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
11.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МХЕГ-ын ажилтай танилцана.
15.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөг болно. Утас: 88027947
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
11.30 цагт “Үндсэн хууль” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.
12.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
15.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргасан талаар мэдээлнэ.
11.30 цагт Ард түмний нэгдлээс ҮАБЗ-д гадаадаас ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой асуулга хүргүүлэх талаар мэдээлнэ.