Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгойгийн хамтарсан эргүүл нийслэлийн зургаан дүүрэгт үүрэг гүйцэтгэж эхэллээ
2020 оны 11 сарын 12
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Тус ажилд НМХГ-ын 400 гаруй албан хаагчид дайчлагдан ажиллаж байна.
Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621087
0 эможи
зочин
2020-11-12 23:08
хан уул дүүргийн 4 р хорооны нүхтийн амны проган хотхоны 18 айлын бохир усны цорногоос бохир асгараад заиаар дүүрэн баас шээс асгараад байна энэ халдварт өвчин гарч бгаа онугой эөхцөлд 4 р хорооны үасаг ларга цагдаа хан уулын мэргэжлийн хяналт арга хэмжээ авч өгөхгүй бна энэ асуудлыг яах вэ эргүүлийнхэн ирж үзээч
Зочин
2020-11-12 12:29
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: