Хүндэтгэх шалтгаангүй гадуур явсан 432 иргэн, 9 хүүхдийг гэр лүү нь буцаажээ
2020 оны 11 сарын 14
Нийслэлийн сэргэжлийн хяналтын байцаагч нар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2020.11.13-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.14-ний 07:00 цагийн хооронд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэсэн. Албан хаагчид 6564 иргэний явах чиглэл болон бичиг баримтыг шалгаж, хүндэтгэх шалтгаангүй 432 иргэн, бага насны 9 хүүхдийг гэр лүү нь буцааж, амны хаалт зүүгээгүй 16 иргэнд шаардлага тавьж зүүлгэсэн.
Мөн бичиг баримтгүй 271, согтуу 5, орон гэргүй 1 иргэнд хууль ёсны шаардлага тавьж ажиллалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621139
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: