ЖАГСААЛТ: Замын хөдөлгөөнд тусгай зөвшөөрлөөр оролцох БАЙГУУЛЛАГУУД
2020 оны 11 сарын 15
Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй.
Зөвхөн нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй.
Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцох юм.
Уг тусгай зөвшөөрлийг өчигдрөөс хязгаарлалтад ороогүй албан байгууллагуудад тарааж эхэлсэн бөгөөд аль салбарт ажилладгаас хамааран тусгай зөвшөөрлөө очиж авах газруудыг/Хариуцах нэгж/ мөн хуваарилсан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621155
0 эможи
Зочин
2020-11-15 18:32
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: