Нийтийн тээвэр хэвийн цагийн хуваарьт шилжсэн ч ХӨЛ ХОРИО ҮЙЛЧИЛСЭН ХЭВЭЭР байна
2020 оны 11 сарын 23
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс хэвийн цагийн хуваарьт шилжиж байгаа ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэв.
Тодруулбал, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллага, эмнэлэг, хот нийтийн аж ахуй зэрэг 13 салбарын ажилтнуудаас бусад иргэнд хөл хорио үйлчилсэн хэвээр байх юм.
Мөн иргэд санал гомдлоо Нийслэлийн онцгой комиссын 1800-1200 дугаарын утасанд хандах боломжтой бөгөөд нийслэлийн удирдлагууд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?








1

621441
1 эможи
Иргэн
2020-11-23 14:03
Тэгээд өдөржингөө хоосон давхиад байх юмуу дарганцар нараа.
Зочин
2020-11-23 12:40
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: