Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой 3641 зөрчил илэрчээ
2020 оны 11 сарын 24
Нийслэлийн есөн дүүргийн 140 хороонд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас арваннэгдүгээр сарын 15-23-ны өдрүүдэд 4069 объектыг хяналт шалгалтад хамруулж, 3641 зөрчил илрүүлсэн байна. Мөн илрүүлсэн зөрчлийн 76.1 хувийг арилгуулжээ.
Шалгалтаар напелион, тараг, иогурт, өндөг, хиам зэрэг хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил их илэрсэн байна. Иймд 239 нэр төрлийн 1069 ширхэг, 13 кг түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулжээ. Шалгалтын явцад архи, согтууруулах ундаа худалдаалсан зөрчил илрээгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621501
0 эможи
sh
2020-11-24 16:36
shaan biz lalaruuud bvh yuml nemegdsen baina 1800 baisan sahar 2600
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: