“Баянгол-Нэг гэр бүл” төслийн хүрээнд явагдаж буй “Facebook” уралдаанд иргэд идэвхитэй оролцож байна
2020 оны 12 сарын 01
Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын үед нийгэмд эерэг уур амьсгалыг бий болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, эрүүл зөв дадлыг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид “Баянгол нэг гэр бүл” төслийг эхлүүлээд байгаа билээ.
Төслийн хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн дунд “Facebook” уралдаан зарласан бөгөөд иргэд тус уралдаанд идэвхитэй оролцож, бүтээлүүдээ ирүүлсээр байна. Уралдаан энэ сарын 6-ны өдөр дуусах бөгөөд иргэд “Баянгол-Нэг гэр бүл” группт нэгдэж, уралдаанд оролцож буй иргэдээ дэмжих, оролцох боломжтойг хэлмээр байна.
Хөл хориотой эдгээр өдрүүдэд гэрээсээ гаралгүйгээр дархлаагаа дэмжиж, үр хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
Ингээд иргэдээс ирүүлсэн зарим бүтээлтэй танилцацгаая.
ВИДЕО КОНТЕНТ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621660
1 эможи
Зочин
2020-12-01 19:32
Зочин
2020-12-01 11:48
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: