Борлуулалтын тээврийн хэрэгсэл ашиглан согтууруулах ундаа борлуулж байсныг илрүүлжээ
2020 оны 12 сарын 05
Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид борлуулалтын автомашинаар архи, согтууруулах ундаа зарж байсан этгээдийг илрүүллээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Нарны хороолол”-ын байрны гадаа иргэн Х нь “Ус Ундаа” гэсэн борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан цахим сүлжээгээр архи, согтууруулах ундааг, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэн худалдан борлуулсаныг тогтоожээ.
Ингээд зөрчлийн тэмдэглэл үйлдэн, тээврийн хэрэгслийг нь журамлаж, дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621798
1 эможи
Зочин
2020-12-05 18:38
Зочин
2020-12-05 10:35
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: