Хотын дарга ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭХ санал хүргүүлэхээр болжээ Хотын дарга ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭХ санал хүргүүлэхээр болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хотын дарга ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭХ санал хүргүүлэхээр болжээ

2020 оны 12 сарын 08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримталж, хэд хэдэн салбарууд,  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдсэн. Эхний ээлжид үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан Улсын онцгой комисст саналаа хүргүүлэх юм. 

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар  сахиж ажиллах  ёстой.  

Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон албаны хүмүүс өнөөдөр /2020.12.08/ авто болон дугуй засвар,  кофе шоп, Pizza hut сүлжээ ресторан… зэрэг үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж дээр очиж ажиллалаа.  

Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд, аж ахуйн нэгжүүд ажиллаж байж иргэд орлоготой байна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцлов.  

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх саналтай байна.  

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621867
2 эможи

Зочин
2020-12-09 11:44
Zochin
2020-12-09 11:35
kofe shop.pizza.chekeni gazar demii bhaa!!!
Зочин
2020-12-08 17:26
Ene barilagiin materialiin zahuuda yah gej bgn boloo
keyboard_arrow_up