Даваа гаригаас пиво, вино худалдаалахыг зөвшөөрлөө Даваа гаригаас пиво, вино худалдаалахыг зөвшөөрлөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Даваа гаригаас пиво, вино худалдаалахыг зөвшөөрлөө

2020 оны 12 сарын 09

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх даваа гараг буюу 12-р сарын 14-ний өдрөөс эхлэн нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар 13.5 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрсөн болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм.

Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана.

13,5 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621883
0 эможи

shine on
2020-12-10 14:04
17 gradus orgiluun dars oruul
Б.Баярсайхан
2020-12-09 18:11
Манайхаас өөр улсад игэж архи хориогүй. Хөрш ОХУ -д хүртэл оросууд бол яг бидэнтэй адилхан архи уухаараа зан ариншинтай хүмүүс . Манай онцгой комис гэх нөхөд худлаа сүржигнэлээд байгаа
keyboard_arrow_up