Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийлээ
Улаанбаатараас хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнд өнөөдөр 06.00 цагаас эхлэн түр хязгаарлалт тогтоож байна.
Тодруулбал, Засгийн газар, УОК-оос Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, зэрэглэл бууруулсантай холбогдуулан энэ сарын 13-нд Хот хоорондын хөдөлгөөний журмыг шинэчлэн баталжээ. Уг журмын дагуу эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт, буяны ажилд оролцох хүмүүсийг коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариуг үндэслэн хотоос гаргана.
Мөн түлш, шатахуун, хүнс болон малын тэжээл тээвэрлэх ачаа тээврийн жолооч нарыг мөн PCR шинжилгээг үндэслэн хэвийн гаргах юм.
Хот руу ирэхэд 2 төрлийн зохицуулалт бий. Коронавирусний халдварын голомттой аймгаас ирэх хүмүүс тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээ өгөх ёстой. PCR лаборатори байхгүй бол түргэн оношлуураар шинжилгээ өгнө. Голомтгүй аймгаас ирэх иргэн нийслэлд нэвтрэх пост дээр асуумж бөглөөд орж ирэх боломжтой гэдгийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлсэн юм.
Орон нутгийн нислэгийн хувьд түр хугацаанд хязгаарлалттай байгаа хэдий ч ЗТХЯ-ны зөвшөөрлөөр нислэг үйлдэх боломжтой. Энэ тохиолдолд мөн дээрх хязгаарлалттай ижил байх аж.
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)