БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо
БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 12 дугаар сарын 17-ний өдөр цахимаар хуралдлаа.
Тэргүүлэгчдийн хуралд “Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулах, ажиллах журам батлах тухай” дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Сүхбаатар, “БГД-ийн 2020 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” болон “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, 2021 оны төсвийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар танилцууллаа.
Мөн тус дүүрэгт “Хүүхэд хамгаалах түр байр” байгуулах төсөв зардлыг шийдвэрлэх тухай БГД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал танилцуулсан юм.
Тэргүүлэгчдийн хуралдаанаас дээрх асуудлуудыг 12 дугаар сарын 18-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр батлав.